LycheeAI x REVEL x NVIDIA ISAAC SIM HACKATHON 2025

Сүүлийн 10 хоногт би “LycheeAI x REVEL x NVIDIA Isaac Sim Hackathon” хакатонд оролцож, бодож явсан санаагаа бүрэн хэрэгжүүлж чадсандаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Энэхүү хакатон нь роботикс, хиймэл оюун, симуляцийн технологийн уялдаа холбоог харуулсан гайхалтай сорилт байлаа.
♟️ Миний бүтээл — Автомат шатар тоглодог 6DoF робот гар
Энэ төслөөр би шатар тоглодог 6DoF робот гар хөгжүүлсэн бөгөөд уг систем нь NVIDIA Isaac Sim, ROS 2, MoveIt 2, болон YOLO суурьтай object detection загварыг ашиглан бүрэн автомат шатар тоглох чадвартай болсон.
Робот гар нь ABB CRB15000-ийн загвараас сэдэвлэсэн бөгөөд шатрын хүүг нарийн барьж, тавих зориулалттай custom gripper-тай.
Системийн гол ухаан нь Stockfish хөдөлгүүр дээр суурилсан бөгөөд:
Цагаан тал — Stockfish Level 20
Хар тал — Stockfish Level 1 түвшинд тоглодог байдлаар тохируулагдсан.
Энэ нь симуляцийн орчинд шатрын стратеги, хөдөлгөөн, роботын кинематикийг нэг дор уялдуулсан туршилт болсон юм.
🧠 Хэрэглэсэн технологиуд
NVIDIA Isaac Sim — Физик симуляц ба роботик орчин
ROS 2 / MoveIt 2 — Робот гарын trajectory planning
YOLO Object Detection (synthetic data) — Шатрын хүү таних
Stockfish Engine — Шатрын бодлого тооцоолох
Assets: REVEL Studio, Workr Labs
🏆 Үр дүн
Хакатоны Pro League шатанд шалгарч, шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдсэн нь миний хувьд том урам зориг болсон амжилт байлаа.
Би энэ төслөөрөө бодож явсан “робот шатарчин”-ийн санаагаа бодит симуляцийн орчинд туршиж чадсан бөгөөд ирээдүйд бодит робот гар дээр турших бүрэн боломжтойг харуулсан гэж бодож байна.
🧩 Энэхүү туршлага надад симуляци, AI, болон роботик системийн уялдаа ямар хүчтэй болохыг мэдрүүллээ. Цаашид үүнийг улам хөгжүүлж, бодит орчинд(Sim2Real) турших зорилготой байна.
#LycheeAI #NVIDIAIsaacSim #REVEL #Hackathon #Robotics #AI #ROS2 #MoveIt2 #Stockfish #YOLO #Simulation #Sim2Real

